Жилийн тайлан

 

Миний бие Лондонд ирээд яг 16 сар болжээ. Буцах өдөр ойртсоор, сэтгэл гэгэлзнэ. Бүтэн жилийн турш ачаалалтай байж үзлээ. Ер нь амьдралдаа анх удаа ачаалалтай байж үзэв. Сургуулиа төгсөж магистрийн зэрэг хамгаалах гол зорилгынхоо хажуугаар олон сайхан хүмүүстэй танилцаж, мэддэг болов. Анх онгоцны буудал дээрээс эгч дээрээ жижигхэн хотод ирж байсан нь эртний явдал шиг санагдна. Жилийн өмнөхийг бодоход цаг хугацаа хурдан өнгөрсөн боловч дунд нь их олон зүйл болсон учраас амьдралын энэ хэсгийг л хүн дараагийн нэг үеэ гэж үздэг байх. Мөн энэ л хэсгийг аз жаргал гэмээр… Хүрэх газар биш, туулах замын чухлыг зах зухаас нь ойлгосоон.   Continue reading

Advertisements

Гацаа

Image

Санхүүд хэдхэн үндсэн зарчим бии. Түүнээс хямд авч үнэтэй зарах, мөнгөний цаг хугацааны өртгийн тухай ойлголт тулгуур баганууд нь юм. Харин төсвийн бодлогод мөнгөний цаг хугацааны өртөг, эдийн засгийн алдагдсан боломжийн тухай тусгадаггүй бололтой. Хамгийн холдоо 8 жилээр л тооцож байна. Тийм ч учраас нэмүү өртгийг шунал, инфляцийг худалдаа эрхлэгчдийн төгрөгийн нийлүүлэлтийг ашигласан овжин байдлаар тайлбарлаж байна. Гэвч нэг өдрийн дотор ам.долларын ханш 10-15% хэлбэлзэнэ гэдэг бол яав ч эрүүл хэлбэлзэл биш бөгөөд хөндлөнгийн этгээдүүд төгрөгөөр наадаж байгаагийн илрэл юм. Мөн энэ талаар зөвхөн мэдээлэл хийгээд өнгөрөх, Монгол Банкнаас арван хэдхэн сая ам.долларыг банкуудад нийлүүлж аргацаах нь цаана нь холбогдолтой этгээдүүдийн хэлхээс хэр нягт байгааг харуулна.  Continue reading

Лехти 2.0

За ингээд бүх бичлэг маань алга болсон учраас Лехти 2.0 тэмдэглэлийг шинээр нээж буйгаа мэдэгдье. Back up файл ч олдохгүй нь. Ер нь хувь заяа тэр бүгдийг устга гэсэн бололтой.

Энэ хувилбараар эдийн засаг, санхүү, бизнес, улс төр, түүхийн Монгол болон дэлхий даяар болж буй үйл явдлуудад хийсэн өөрийн дүгнэлтийг хүүрнэн өгүүлэх болно оо гэж. За, миний дүгнэлт ч гэж юу байхав, олон хүний дургүй хүргэсэн юм бичиж санал солилцох л сайхан юм шүү дээ.

Эцэг, эх орон

 

Хүн өөрийн үүсэл гарлаа мэдэж, судалж түүний талаар тунгааж байх нь өнөдөөр хэн болох, ирээдүйд хэн болохоо ойлгоход хүчтэй нөлөө үзүүлдэг гэж би боддог. Өчүүхэн миний бодол олон хүнд хамаагүй ч олон хүний хүндэтгэлийг хүлээсэн Уинстон Черчилл “Өнгөрсөн рүү хичнээн хол, гүнзгий нэвтэрнэ ирээдүй рүү тэр чинээ өнгийнэ” гэж хэлсэн билээ.

Эсгий туургатны түүх, ёс заншил, нүүдлийн соёл иргэншлийг үгүйсгэх, зүгээр л хэдэн зэрлэгүүд гэдгээр бичих, бидний түүх, өвийг баллах гэж бусад соёл иргэншлүүд мянган жил оролдож байна. Continue reading

Найзын минь хурим

Бага байхад хүний хуриман дээр чирэгдэж очоод баахан танихгүй хүүхдүүдтэй нэг ширээн дээр албадлага аятай суугаад, хурим гэдэг томчуудын л наргиж цэнгэсэн үйл явдал шиг санагддаг байлаа. Хуримын ордонд амьдралдаа ганц удаа л орж үзсэн ба гэр бүлийн найзуудын хүү болох нэгэн найзынхаа гэрч болох завшаан тохиож, оройн найранд толгой ширээнд сууснаар анх удаа хуримын гол дүрд хамгийн  ойрхон тоголсон минь юм. Түүний өмнө Түшиг найзынхаа хуриманд уригдсан нь найзуудаараа хуриманд оролцож баяр хөөрийг нь хуваалцах, хуриманын найранд цэнгэхийн сайхныг мэдэрч билээ. Continue reading

Юмтай л бол оролдуулна

 

Жаахан эвгүй гарчиг өгчихөв үү дээ, хаха. Ардчилсан хувьсгалийн дараа бид хойд, урд хөршүүдээ муулж гурав дахь хөрш энээ тэрээ гэж харьцангуй дураараа жиргэсэн. Ямар ч байсан тэнцвэрийг нь олоод мундаг ухаантай байна гэж эрх баригчид өөрсдийгээ бодож байсан байх. Би өнгөрсөн үеийнхий хийж бүтээснийг үгүйсгэх гээгүй шүү. Гэвч Эрдэнэтээс өөр саалийн үнээгүй манайд булаацалдаад байх тодорхой баялаг алга байлаа. Тийм ч учир улс төрийн жижигхэн тоглоомоос илүүтэй манайд ханддаггүй байв. Хичнээн Америк болон бусад барууныхныг дагаж далдаганаж байсан ч Оросын нефт, Хятадын хулхигүйгээр улс орон элгээрээ хэвтэхийг мэддэг байсан хоёр хөрш нь нэг их ач холбогдол өгдөггүй байсан байх. Угаасаа тэдний манайх руу хандсан экспорт нь улсынх нь нийт экспорттой харьцуулахад өчүүхэн юм.  Continue reading

Гутраад байгаа хүмүүст

 

Миний ажигласнаар дотоод болон гадаадад сурч байгаа оюутнуудын сэтгэлгээнд ч гэх юм уу, өөрийгээ Монголын нийгэмд эзлэх байх суурийг барагцаалах хоёр ерөнхий туйл байна. Дотоодод сурч байгаа ихэнх дундаж оюутнууд өөрсдийгээ бусдаас ялгаагүй хүн болгон төгсдөг нэгэн их сургуулийг төгсч байгаа учир өөрийн давуу талыг танил талаараа бий болгоно гэдэгт итгэнэ. Харин гадаадад сурдаг хэд нь Монголд байгаа хүмүүсийн ихэнх нь “тэнэг” учир ямар ч сургууль төгссөн Монголд буцаж очоод ажлын байран дээр захирал, дарга хэнийг ч атугай амархан “тархидна” буюу тэднээс яаж ч бодсон илүү байж чадна гэж боддог. Эдгээр хоёр жишээ бол туйл болхоос бүгдийг нь хамруулаагүй гэдгийг ойлгоорой.  Continue reading

Бидэнд юу өгөх вэ?

 

Мэдээ гэдэг бас сонин юм даа. Өчигдөр л нэг бичлэг үйлдэх гээд бодож суусантай төстэй зүйл www.shuud.mn дээр гарчээ.

Жилийн өмнө тараасан 70 мянган төгрөгийг би авсан. Найзуудтайгаа нийлж 2, 3 пиво ууж үлдснээр нь гар утасныхаа төлбөрийг хийгээд л дууссан. Манайх баян айл ердөөсөө ч биш. Гэхдээ 21 мянга юм уу 70 цаасанд хотойх айл биш. Нийгэм, эдийн засгийн өгсөн боломжоор эцэг, эх минь өдийг хүртэл өөрсдийн хүчээр хэнээс ч хахууль авалгүй, хэнд ч авилгал өгөлгүй өдийг хүрсэн. Continue reading

Монгол улсын сонин монингууд

Манай сэтгүүлчдийн хэвлэлийн эрх чөлөө нь улсын, хувь хүний, улс төрийн хуйвалдааны нууц (за хуйвалдаан ч гэж хов жив л юм даа) зэргийг үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллэхээр хязгаарлагддаг гэж үү? Эрэн, сурвалжлах сэтгүүлзүй нь жижиг, сажиг дарамтлагч зэргийг ховлохоос цааш хэтрэхгүй. Би лав сүүлийн 5,6 жил өдөр тутмын Өнөөдөр, Өдрийн сонин зэрэг хэвлэлүүдийг тасралтгүй уншиж ирсэн. Өдөр тутмын үндэсний сонингууд гэхэд зар, мэдээгээр дүүрэн, хэнд ч хэрэггүй нийтлэл, сурвалжлагаа нэг нүүр дүүрэн гаргана тэрийг нь хүн уншдаг ч юм уу үгүй ч юм уу. Дэлхий мэдээ гэхээр аравхан өгүүлбэрт багтаагаад нэг юм наачихна. Үнэхээр бичих юм олддоггүй юу эсвэл залхуу юм уу гэмээр. Continue reading

Татварын диваажин дахь монголчууд

Монголын томоохон компаниудын захирал, удирдах албан тушаалтнуудын нэр дээр хэдэн оффшор (offshore) компани байдаг тухай мэдээлэл байдаг болов уу. Оффшор гэдэг маань ерөнхийдөө тухайн үйл ажиллагаа явуулж буй улсын нутаг дэвсгэрээс гадна бүртгэлтэй компаниудыг хэлдэг. Карибийн болон өөр олон хүн ам багатай жижиг арал улсууд ихэнхдээ ийм “үйлчилгээг” санал болгосноор улсынхаа нийт орлогыг бүрдүүлдэг байна. Тэр үйлчилгээ нь гадаад үйл ажиллагаанаас олсон ашгийн татвараас зуун хувь чөлөөлөх юм. Зөвхөн бүртгэлийн хураамжнаас тухайн жижиг улсад бүртгэлтэй олон зуун мянган компаниас их л бол жилд 500-1000 долларын хураамж авахад хэдхэн мянган хүн амтай улс орны төсвийг бүрдүүлэхэд хангалттай байдаг байна. Бидний сайн мэдэх Лихтенштейн улс ч оффшор компани байгуулах таатай улсын нэгэнд ордог. Continue reading

Tagged ,